Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУРАГЧДАД ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОР УРШГИЙН ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

2015-04-10

Дүүргийн 4-р хорооноос “Хамтарсан багийн хариу үйлчилгээ” аяны хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, 5 дугаар сургуулийн захиргаа, “Эмч” бүлгэмийн сурагчидтай хамтран “Хүчирхийллийн хор уршгийг таниулах, зөрчил сөргөлдөөнийг эвийн аргаар шийдвэрлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
“Хүүхдийн эрх-НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц”, Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийнхний дарамт, “Зөрчил маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ? “Зөвшилцөлд хүрэх арга зам”, “Би хаана, хэнд, хэрхэн хандах вэ? зэрэг сэдвээр явуулсан сургалтад 120 сурагч хамрагджээ.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%