Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Чацаргана тариалах анхан шатны мэдлэг" олгох сургалт болж байна

2015-04-14

Зураг: Доктор Б.Балганы чацаргана тарих талбайг сонгох бэлтгэх талаар хичээл орж байна.
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоотой хамтран Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн хүрээнд "Чацаргана  болон бусад жимс жимсгэнэ тариалах анхан шатны мэдлэг" олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр буюу 2015 оны 04 сарын 14-ны өдөр Архангай аймгийн Иргэний танхимд тус сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтанд аймгийн төвийн 7 багаас гадна бүх сумдын төлөөлөл болох 2-3 хүн оролцож байгаа бөгөөд нийт 70-аад хүн хамрагдаж байна. Чацарганы тариалан эрхэлдэг хүмүүс  идэвхитэй оролцож байна. 

Зураг: Сургалтын үеэр
Тус сургалтаар Чацаргана тариалах, түүний ач холбогдол, сорт төрөл, суулгацаа хэрхэн бэлтгэх, үржүүлэх аргууд, бэлэн болсон үр жимсээ хураах, хадгалах, боловсруулах зэрэг мэдээллийг танхимаар сургаж мэдлэг олгохоос гадна талбай дээр очиж өөрсдийн гараар нь чацарганы суулгацыг бэлтгэн тариалах практик дадлага хийлгэх юм байна.

Зураг: Чацаргана тарих талбайг сонгох, түүнийг бэлтгэх хичээлийг Доктор Б.Балган зааж байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%