Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нүүрс угаах үйлдвэр ашиглалтанд орлоо

2015-04-14

    Шарын гол суманд нүүрс угаах үйлдвэр ашиглалтанд орлоо. Уг нүүрс угаах үйлдвэрийг "Шарын гол" ХК өөрийн хөрөнгөөр босгосон бөгөөд  20 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж байна.
     Угаах үйлдвэрийн туршилт амжилттай хийгдсэн байна. Нүүрс угаах гэдэг нь ашиглалтын явцад нүүрстэй хамт олборлогдсон бусад хаягдалаас салгах бөгөөд үүний үр дүнд цэвэр нүүрс гарах боломжтой ба нэн тэргүүнд нүүрсний илчлэг чанар нэмэгддэг байна. Угаасан нүүрс нь зах зээлд өндөр үнэлгээтэй ба хэрэгцээ ихтэй байдаг байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%