Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОД, НОГОО ТАРИХ СУРГАЛТАД 40 ИРГЭН ХАМРАГДАВ

2015-04-14

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, “АДРА” олон улсын байгууллага хамтран 4 дүгээр сарын 01-нд жимс, жимсгэний мод суулгах, нарийн ногоо үрсэлгээний аргачлалын талаар сургалт зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.
Сургалтад 6-19 дүгээр хорооны өөрийн газарт хүнсний хэрэгцээгээ хангах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилготой жимс, жимсгэний мод, хүнсний ногоо тариалах сонирхолтой 40 иргэн хамрагдсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%