Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДҮҮРГИЙН АХМАДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2015-04-14

Дүүргийн ахмадын аварга шалгаруулах “Шатар”-ын тэмцээн 4 дүгээр сарын 10-ны өдөр 5-р хорооны “Иргэний танхим”-д болж, нээлтэд Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Ахмадын хорооны дарга А.Зул, 5-р хорооны засаг дарга С.Амарбаясгалан нар оролцлоо.
Тэмцээнд 16 хорооны 38 ахмад шатарчин оюун ухаанаараа өрсөлдөж эрэгтэйчүүдээс 1 дүгээр байранд 3 дугаар хорооны иргэн Ц.Зундуй, 2 дугаар байранд 11 дүгээр хорооны иргэн Ц.Лхагвасүрэн, 3 дугаар байранд 15 дугаар хорооны иргэн Р.Лувсансумъяа, эмэгтэйчүүдээс 1 дүгээр байранд 1 дүгээр хорооны иргэн Д.Бямбаа, 2 дугаар байранд 10 дүгээр хорооны иргэн Ш.Бямбасүрэн, 3 дугаар байранд 3 дугаар хорооны иргэн Б.Отгонцэрэн шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%