Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДҮҮРГИЙН АХМАДЫН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2015-04-19

Дүүргийн ахмадын спортын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр үргэлжилж 4-р сарын 19-нд өндөрлөлөө. Тэмцээний гурав дахь өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцож, ахмад тамирчдад баяр хүргэлээ.
Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одонгоор 18-р хорооны ахмад настан  П.Амарбаяр, 6-р хорооны ахмад настан Г.Рэнцэнханд, “Хүндэт тэмдэг”-ээр 19-р хорооны ахмад настан Ж.Энхжаргал нарыг шагнасныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Ахмадын хорооны дарга А.Зул нар гардуулан өгч, дараа нь тэмцээнд оролцож буй ахмадуудтай хамтран хийн дасгал хөдөлгөөн хийв.





















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%