Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тариат сумын иргэд ТЭРХИЙН ЦАГААН нуураа хамгааллаа

2015-04-20

Тариат сумын Иргэн Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг Тэрхийн Цагаан нуурын дунд толгойд үүрлэсэн 3200 гаруй хар галууны ангаахайг байгаль орчин болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор устгаж, зөөж тээвэрлэжээ.
Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт 3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг юм.
Цаашид хар галууны өндөгийг ангаахай болохоос нь өмнө түүхээр төлөвлөж байгаа юм байна.
2-3 жил устгал зохион байгуулахад хар галуу нь өөрсдөө дайждаг ажээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%