Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-04-22

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, 5 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар “Дүүргийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулах Дэд комиссын бүрэлдэхүүний хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээллийн тухай”,“Ажилтай орлоготой-Монгол хүн” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай", "Ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлж буй ажлын тухай" асуудлуудыг дүүргийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах болон Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Сүхбат, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Шагнал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам, "Дүүргийн ИТХ-ын 12 дугаар /ээлжит бус/ хуралдаанд асуудал нэмж оруулах тухай" асуудлыг ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%