Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАГАНУУР ДҮҮРЭГ БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

2015-04-24

Нийслэл дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж буй “Хангарьд-2015” спорт наадмын Боулингийн тэмцээн 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уламжлал болгон зохиогддог энэхүү тэмцээнд Нийслэл, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын багууд оролцлоо.
Тэмцээнд 9 багийн 45  тамирчин авхаалж, самбаа онч мэргэнээ сорин өрсөлдөв. Багийн дүнгээр  Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг 1000 оноогоор тэргүүлж,  Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг 985 оноогоор удааллаа. Харин гутгаар байрт Хан-Уул дүүргийн баг 971 оноогоор  удааллаа.
Дараагийн тэмцээн маргааш буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Хангарьд спорт зааланд эрэгтэй гар бөмбөг, Нийслэлийн 23 дугаар сургуулийн спорт зааланд эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжлэх юм байна.













Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%