Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчдэд зориулсан эмхэтгэл

2015-04-28

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2015 оны үйл ажиллгааны төлөвлөгөө, Иргэний танхимын 2015 оны төлөвлөгөө, "Хүүхдээ сонсъё" чуулганаас гарсан санал, хүүхдийн төлөө авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг эмхэтгэн хүргэлээ. Энэ нь
Тэргүүлэгчдийг хэн ямар ажлыг хариуцах, ямар асуудлыг хэлэлцэх, ямар сургалт зохион байгуулах зэрэг талаар өөрийн ажлыг чиг үүрэг хуваарь, ажлаа төлөвлөх, зохион байгуулахад нь өдөр тутмын гарын авлага болох боломжтой.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%