Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын 17-р хуралдаан боллоо.

2015-04-29

2015 оны 04 дүгээр сарын 28.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 17-р хуралдаан ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд хуралдлаа. Хурал тасалсан-2, чөлөөтэй-3, ирсэн-16 буюу 76 %-ийн ирцтэйгээр эхэллээ. хурлаар хэлэлцсэн асуудлууд.

1.         Айл өрхөөр явсан ажлын хэсгүүдийн тайлан сонсох тухай

2.      Хавтгарын ОНТХГ-ын стратеги төлөвлөгөө, бизнесийн төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөөг батлах тухай

3.      Хавтгарын ОНТХГ-ын менежментийг зохицуулах зөвлөлийг байгуулах тухай

4.      Батширээт тохижилт ОНӨААТУҮГазрын 2014 оны үйл ажиллагааны тайлан сонсох тухай

5.      ОНХСанд тодотгол хийх тухай

6.      Сумын сүлд батлах тухай

7.      Ажлын хэсэг байгуулах тухай

8.      Төлбөр хураамж тогтоох тухай

9.      Тогтоол хүчингүй болгох тухай 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%