Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

1 сая мод ургуулах хөдөлгөөнд Номгончууд идэвхитэй оролцлоо

2015-05-02

Бүх нийтийн мод тарих өдөр буюу 2015.05.02-ны өдөр "Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-нд Номгон сумынхан идэвхитэй сайн оролцлоо.
Иргэд, хувь хүмүүс нийт 188 мод, албан байгууллагууд орчиндоо нийт 193 мод суулгасан бол сумын төвийн зам дагуу Төрийн байгууллагууд нийт 50 мод суулгаж хашаа татаж хамгаалалт хийлээ.
Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 431 мод суулгасан мэдээтэй байна.
Тус хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Буяннэмэх, Түмэнбазар, Эрдэнэтуяа, Амарзаяа, Гүрсэд, Батжаргал, Цэцэгмаа, Отгон нарын хүмүүс оролцож тус бүр нэг мод суулгалаа.
Идэвхитэй оролсон хувь хүмүүс, Төрийн албан хаагчид, ЗДТГ, ЕБС, 14-р цэцэрлэг, ЭМТ, 104-р салбар, Ном дизель ОНӨААТҮГ-ын хамт олонд ажлын амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%