Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА.

2015-05-06

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, тохижилт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны гишүүд  2015 оны тавдугаар сарын 06-ны өдөр хуралдлаа.
Хурлаар батлагдсан төлөвлөгөөний дагуу 5 дугаар сард Гэр хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Нэг өрх-нэг сууц төслийн үйл ажиллагаатай танилцаж, танилцсан ажлын чиглэлээр дахин хуралдаж санал, дүгнэлт гаргаж Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%