Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГХУСАЗСЗөвлөл хуралдлаа.

2015-04-27

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнгөрөгч долоо хоногт хуралдлаа. Тус хурлаар 2015 онд хийхээр төлөвлөсөн ажлуудын явц, төлөвлөгөөний дагуу цаашид хийх ажил, шаардагдах төсвийн талаар хэлэлцлээ.

ГХУСАЗСЗөвлөлөөс санаачилан 2015 оныг иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах жил болгон зарлаж, “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх” дэд хөтөлбөрийг боловсруулан 2-р улиралдаа багтаан хуралд оруулахаар бэлтгэж, аймгийн прокурорын газар, цагдаагийн газрын криминологийн багтай хамтран аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн төрөл, нутаг дэвсгэр, цаг хугацаа, шалтгааныг сүүлийн 2 жилийн байдлаар нарийвчлан судлах томоохон ажлыг эхлүүлээд байна.


5 дугаар сард ГХУСАЗСЗөвлөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль болон иргэдийн аюулгүй амар тайван орчин бүрдүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжуудыг иргэдэд сурталчилан таниулах, сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалган туслах ажлын хэсгийг болон нэг цонхны үйлчилгээг сумдад ажиллуулах, гэмт хэрэг зөрчлөөс өсвөр үеийнхнийг хамгаалах зорилгоор мэдлэг нэмэгдүүлэх сургалтыг ерөнхий боловсролын сургуулиудад иргэний боловсролын сургалтын хөтөлбөрийн цагаар явуулах, зам тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015”, мэдлэг нэмэгдүүлэх, чадвар бэхжүүлэх үйл ажиллагааг сургуулийн насны хүүхдүүдэд, ахлах ангийн сурагчдын дунд “Дөл” тэмцээнийг тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%