Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Төлөөлөгч нар иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо

2015-05-08

Сумын ИТХ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 06 тоот захирамжаар ИТХ-ын үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, ОНХСангийн хөрөнгө санхүүжилтээр 2014 онд хийгдсэн ажил, 2015 оны төлөвлөлтийн талаар мэдээ мэдээлэл хүргэх, "ОНХСангийн хэрэгжилтэнд ИТХ-аас хяналт тавих нь" дэд төслийн хэрэгжилтийн талаар иргэдээс санал асуулга авах ажлын хэсгийг  томилсоны дагуу ИТХ-ын Төлөөлөгчид Онон, Хурх, Барх, Норовлин багуудын нийт 240 айл өрхөөр орж мэдээлэл хийсэн бөгөөд 175 иргэнээс санал асуулга авч, 58 иргэнээс 104 санал хүсэлт ирсэнийг бүртгэж авсан байна. Энэхүү ажлын хүрээнд иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг  холбогдох мэргэжилтэнгүүдээс асууж тодруулан иргэдэд асуулгын хариуг хүргүүлэх ажлын хэсгийг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн хуралдааны №1 тоот тогтоолоор ИТХ-ын дарга Д.Гансүрэнгээр ахлуулан 5 Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй байгуулагсан бөгөөд ажлын хэсгийн гишүүд холбогдох хариуг хүргүүлэн ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%