Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Замын хөдөлгөөний "Ногоон гэрэл цагаан шугам-2015" тэмцээн болно

2015-05-08

Зам тээврийн осол, гэмтэл өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, анхан шатны мэдлэг эзэмшүүлэх үүднээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл цагаан шугам -2015” тэмцээнийг ГХУСАЗСЗөвлөл зохион байгуулж байна. 
"Ногоон гэрэл, цагаан шугам - 2015"  сэдэвт сургалтыг Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургууль тус бүр 4 дугээр сарын 13-25-ний өдрүүдэд зохион байгуулж дууссан бөгөөд тус тэмцээний техникийн зөвөлгөөн энэ сарын 7-ны өдөр болж өндөрлөлөө. Тэмцээнд Эрдэнэбулган сумын 8 сургуулиас тус бүр 1 баг оролцох бөгөөд баг тус бүр 12 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байна. Тэмцээн дараах төрлүүдээр уралдах юм байна. Үүнд:
- Гэрийн даалгавар буюу хүүхдэд хэрхэн сургалт явуулж буй үйл ажиллагаа
- Танилцуулах урлагийн тоглолт
- Жүжигчилсэн тоглолт
- Буухиа тэмцээн
  • Замын тэмдэг эвлүүлэх
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  • Зохицуулагчийн дохиогоор уулзвар нэвтрэх /тест бөглөх/
  • Дугуйгаар саадтай зам туулах
- Багийн ахлагчийн тэмцээн зэрэг орж байна. 

"Ногоон гэрэл, цагаан шугам-2015" тэмцээн маргааш буюу 5 дугаар сарын 9-ны өдөр 10:00 цагаас Нутгийн захиргааны ордонд болох юм байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%