Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА ГОЛТ БОР, АГЧ , ГҮЙЛС МОД ТАРЬЛАА.

2015-05-09

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тохиодог. Энэхүү арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, албан хаагчид дүүргийн 124 дүгээр цэцэрлэгт Голт бор, Агч , Гүйлс мод  тарьж дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 онд тус цэцэрлэгт Голтбор, Гацуур , Гүйлс , Агч , Монос , Шинэс  , Нарс, Хайлаас, Шархуайс, Улиас зэрэг нийтдээ 10 төрлийн 3095 ширхэг мод  тарьж ургуулсан.
2015 онд Чингэлтэй дүүрэг “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн нөхөн тариаланд 9 төрлийн 10.000-аас доошгүй мод,бут, 20.000м2 зүлэг, 600м2 талбайд цэцэг, Чингэлтэй хайрханд 5000 ширхэг шилмүүст модоор ойжуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
“Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян”
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.










 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%