Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЭЛСЭН ЦАГ" ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-05-11

Эх орны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан сумын ИТХ-аас Албан байгууллага, ААН, иргэдийн дунд " ЭЛСЭН ЦАГ" танин мэдэхүйн уралдаант тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд ЕБС-ын 1-р баг "МАРШ", 2-р баг "ЯЛАЛТ", соёлын төв банкны салбарын хамтарсан "ДРУЖБА", 1-р заставын "ХИЛЧИН", Дадал сумын хилийн заставын "СҮЛД" багууд оролцож эх орны дайны холбогдолтой сэдвүүдээр бэлтгэсэн асуултуудад хариулан өөрсдийн мэдлэг оюунаараа уралдлаа. Баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд эмблем, хувцас жигдрэлт зэрэгт онцгой анхаарсан байлаа. Энэхүү танин мэдэхүйн тэмцээнд Ж.Дамба ахлагчтай "ЯЛАЛТ" баг тэргүүн байр эзэлж өргөмжлөл 30000 төгрөг, багуудын бооцооны 25000 төгрөг нийт 55000  төгрөгийн шагнал гардан авлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%