Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Ногоон гэрэл, цагаан шугам - 2015" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна

2015-05-11

ГХУСАЗСЗөвлөлөөс зохион байгуулж байгаа "Ногоон гэрэл, цагаан шугам -2015" тэмцээн өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн тэргүүн Ч.Мөнхбат нээж үг хэллээ.

Бага насны хүүхдийн зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж, замын хөдөлгөөнд оролцох дадал, соёлд сургах,  сургуулийн сурган хүмүүжүүлэгч багш нарын замын хөдөлгөөний дүрмийн заах арга зүйн түвшинг дээшлүүлэх зорилгоор жил бүр ”Ногоон гэрэл, цагаан шугам 2015” тэмцээнийг зохион байгуулж ирсэн.

            Өмнөх жилүүдэд дээрх тэмцээнийг цэцэрлэгийн насны хүүхүүдийн дунд зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд сургуулийн насны 1-3 ангийн сурагчдын дунд зохион явуулж байгаа нь бага ангийн сурагчд бие даан замын хөдөлгөөнд оролцож байгаа учраас замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдлэгтэй болох, тухайн олж авсан мэдлэгээ ашиглан замын хөдөлгөөнд явган зорчигчын үүргээ биелүүл оролцох, дадал  соёлд суралцах. Цаашлаад зам тээврийн осол гэмтлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.


Тэмцээн мэндчилгээ, урлагийн тоглолт, жүжигчилсэн тоглолт, буухиа тэмцээн, багийн ахлагчийн тэмцээн,  тус тус явагдаж байна. 5 шүүгч тэмцээн  үзүүлбэр тус бүр дээр 1-5 хүртэл  оноо өгч, буухиа тэмцээнийг хугацаагаар дүгнэж байна.


Тэмцээнд оролцогч баг сурагчдийн анги хамт олон, сургуулиараа дэмжиж идэвхтэй оролцож байна.

·         1-р байр- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Мөнхбат

·         2-р байр -Албан журмын даатгагчдын холбооны Архангай аймаг дахь салбарын менежер Б.Түвшинбаяр

·         3-р байр -ЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга Хурандаа О.Чинзориг

·         Шилдэг багш -ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Мөнгөнзаяа

·         Шилдэг багийн ахлагч - ЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга Хурандаа О.Чинзориг

·         Шилдэг зохицуулагч - ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Мөнгөнзаяа гардуулж өгөх юм байна.


Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%