Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГХУСАЗСЗөвлөл сумдад ажиллаж байна

2015-05-12

Зураг: ГХУСАЗСЗөвлөлийн шалган туслах ажлын хэсэг Өндөр-Улаан суманд ажиллаж байна.

ГХУСАЗСЗөвлөл 5 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль болон иргэдийн аюулгүй амар тайван орчин бүрдүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжуудыг иргэдэд сурталчилан таниулах, сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалган туслах ажлын хэсэг, нэг цонхны үйлчилгээг сумдад ажиллуулж байна.


Сумдад ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Прокурорын газар, Зхиргааны хэргийн 1 дүгээр шүүх, сум дундын 1 дүгээр шүүх, Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг орж байгаа бөгөөд Ихтамир, Өндөр-Улаан, Чулуут, Тариат, Хангай, Цахир сумдаар 2015 оны 05 дугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд ажиллана.

Тус ажлын хэсэг иргэдтэй уулзалт зохион байгуулж, мэдээлэл хийх, хууль сурталчилан зөвөлгөө өгч, иргэдийн хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан материал тарааж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, архины хор хөнөөл, гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийн талаар яриа таниулга хийнэ. 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%