Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ажилгүй иргэдийг ажлын байртай болголоо

2015-04-26

Архангай аймгийн Улаанзагалмайн хороо хуралдаж ажилгүй 19 иргэнийг ажлын байртай болгох богино хугацааны сургалтыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна. Улаан загалмайн хороо нь Эрдэнэбулган сумын хөдөөгийн иргэдийн нийгэм, эдийн засгийг дэмжих халамжийн төсөл хэрэгжүүлж, 300 халамжлуулагч эмзэг бүлгийн иргэдийг сонгож тэдгээрт Улаан загалмайн хорооны сайн дурын 100 идэвхтэн иргэдээр дамжуулан улаан загалмайн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 


Энэхүү төсөл нь 2 жил үргэлжилж байгаа бөгөөд эмзэг бүлгийн хүмүүсээс ажилгүй 19 иргэнийг сонгон авч богино хугацаанд мэргэшүүлэн тогтмол ажлын байртай болгох цаашлаад тэдгээр иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой билээ.


Тус иргэд 2 сарын хугацаанд сургалтанд хамрагдах бөгөөд үйлдвэрлэлийн дадлагаа “АР ХАТАН ТРЕЙД” компаний оёдол, гутал засварын үйлдвэр дээр хийнэ. 

Сургалтанд хамрагдсан иргэдийг “АР ХАТАН ТРЕЙД” компани ажлын байраар хангаж хамтарч ажиллаж байна. Тухайн эмдэг бүлгийн хүмүүс урт хугацааны сургалтанд хамрагдах боломжоор тааруу, ар гэрийн гачигдал (тухайлбал өдрийн хоол, хүнсний асуудал зэрэг) – аас болоод бүрэн гүйцэт сууж чаддаггүй дундаас нь орхих зэрэг хүндэрлүүд гардаг байна.

 Энэ удаагийн сургалтын бүх зардлыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хариуцаж байгаа бөгөөд сургалтанд хамрагдах хугацааны ар гэрийн хоол хүнсний асуудлыг аймгийн Улаанзагалмайн хороо хангаж байгаа юм байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%