Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ХОРИН ДОЛООН ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД СЕРТИФИКАТ ОЛГОСОН БАЙНА.

2015-05-13

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүд 2015 оны тавдугаар сарын 11-ны өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажлын явцтай танилцлаа. 
Энэ үеэр Нийгмийн хөгжлийн хэлтэс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаар хийж хэрэгжүүлсэн ажлын 2014 оны тайлан , 2015 оны ажлын төлөвлөгөө танилцууллаа. 
Өнгөрсөн оны байдлаар 63 төрлийн ажилд 3200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж чадсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдэд сургалт явуулж нийт 27 эцэг, эхчүүдэд сертификат өгөх сургалтыг зохион байгуулжээ. 
Хурлын хорооны гишүүд хэлтсийн тайлан төлөвлөгөөтэй танилцаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт боловсролын тал дээр түлхүү анхаарч ажиллах талаар  үүрэг даалгавар өглөө. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%