Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​АХМАДУУД ХИЙН ДАСГАЛААР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА.

2015-05-15

Иргэдэд эрүүл мэндээ хамгаалж, эрүүл аж төрөх талаар цэгцтэй мэдлэг, зөв хандлага, дадал хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч таатай орчинг бүрдүүлэх “Эрүүл мэндээ хамгаалъя” нэг сарын аяны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Тусгаар тогнолын талбайд боллоо. 
Хаалтын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч  дарга Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Содхүү, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Ахмадын хорооны дарга А.Зул  нар оролцлоо.
Нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ цаашид дүүргийнхээ 170 гаруй мянган иргэддээ эрүүл мэндээ хамгаалах бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хороодын Иргэний танхимд тогтмол хийгдэж буй Ахмадын хийн дасгалдаа  идэвхтэй оролцож эрүүл мэндээ хайрлан хамгаалахыг уриаллаа. 


Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Иргэний оролцооны хэлтсээс санаачилсан энэхүү аян  2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлж сарын хугацаанд дүүргийн Ахмадын хороо, Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн даатгалын хэлтэс, хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд, Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. 
Тэдгээрээс дурдвал хороодын Иргэний танхимуудад танин мэдэхүйн болон спортын уралдаан тэмцээн, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Тамхины тухай хууль, Эрүүл мэндийн дэвтрийн хэрэглээ, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл, сургалтуудыг амжилттай зохион байгуулжээ. 


Чингэлтэй дүүргийн хувьд хороо бүрт байрлах Иргэний танхимаар дамжуулан 7 хоног бүр тогтмол “Ахмадын хийн дасгал”-ын цагтай болж хичээллэж хэвшээд байгаа нь онцлог юм. 
Энэ үеэр дүүргийн 17 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга А.Лхагвадорж хүрэлцэн ирсэн зочид, Төлөөлөгчдөд ая дуугаа өргөн барилаа. Мөн ахмадын багийн хийн дасгал, залуучуудын аэробекийн дасгал, цэцэрлэгийн багачуудын уран хөдөлгөөнт гимнастикын үзүүлбэр зэрэг арга хэмжээ боллоо. 


















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%