Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн аймгуудийн ИТХ-ын туршлага солилцох сургалт семинар амжилттай зохион байгуулагдлаа.

2015-05-25

Төвийн бүсийн аймгууд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Өмнгөговь, Дорноговь аймгуудын ИТХ-ын Ажлын алба, Тэргүүлэгчид жил бүр туршлага солилцох уулзалт, семинар зохион байгуулдаг уламжлал тогтоод 2 жил болж байна. Энэ удаагийн уулзалт семинар Дархан-Уул аймагт 2015.05.16-18 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Төв аймгийн ИТХ-ын Ажлын алба уг уулзалтад бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоод ирлээ.

Уг чуулга уулзалтаар:

1.      Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшил, цаашдын чиг хандлага  

2.      Нутгийн удирдлагын байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь    

3.      Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь

4.      Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналт, түүний үр нөлөөг дээшлүүлэх асуудал

5.      Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг боловсронгуй болгох эрх зүйн болон бодлогын шинэчлэл, туршлага  

6.      Бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж санал дүгнэлтээ нэгтгэв.

 

Чуулга уулзалтад төвийн бүсийн аймгуудаас гадна Нийслэлийн ИТХ, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, “Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын Чадавхийг бэхжүүлэх нь” төсөл оролцсон юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%