ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД 7 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн аравдугаар хуралдаан 2015 оны тавдугаар сарын 22-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэв. Цэргийн дүйцүүлэх албаны нэрс батлах тухай Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Хүүхдийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны талаар Гэр бүл хөгжлийн төвийн дарга А.Ганбат, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааны тухай Цахилгаан түгээхийн дарга Д.Батчулуун танилцуулсан нь тус тус дэмжигдэж батлагдлаа.Мөн Өдөрлөг зохион байгуулах , Туршлага судлуулах , Шагналд уламжлах, Шагнах тухай асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулж дэмжигдлээ.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 52