Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сумдад ажиллаж байна
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, Б.Өсөхбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Батцэнгэл сумын Дэл, Баян-Уул, Цац, Улаанчулуу, Хөнөг, Дайр бор багийн иргэдэд явуулын нэг цонхны үйлчилгээний машинаар дотор, дүрс оношлогоо , мэдрэлийн эмч, аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч, онцгой байдлын газрын дэд дарга, мал эмнэлэгийн хэлтсийн дарга, сумын халамжийн мэргэжилтэн ,хөдөлмөрийн мэргэжилтэн иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл,хуулийн этгээдийн бүртгэлийн мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, өөрсдийн хийсэн ажлынхаа тайланг тавив. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид маань очсон газартаа иргэдтэйгээ уулзалт зохион байгуулж, иргэдийнхээ санаа бодлыг сонсож харилцан зөвлөлдөж ажиллалаа.
АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/
Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх
санал өгсөн: 3