Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо, эрх хэмжээг эргэж харах хэрэгтэй гэж боддог.

2015-05-27

  • Бид 50 жилийн ойгоо их төсөв мөнгө зарсан ажил хийхээсээ илүү дүүргийн иргэн, аж ахуйн нэгжтэйгээ хамтарсан бүтээн байгуулалтын ажлыг чухалчилж байгаа. Дөнгөж сая дүүргийн Засаг даргаас 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө орж ирж байна. Бид ойг тэмдэглэхээр дүүргийн хэмжээнд төсвөөсөө 300 сая төгрөг л гаргаж байгаа. /Нийслэл таймс 2015 оны 05 дугаар сарын 25-ны №95(1545) дугаараас нийтлэв. Нийтлэлийг О.Ууганжаргал/

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Дүүргийн 50 жилийн ой тохиож байгаа. Тэгэхээр тэмдэглэлт ой гэдэг утгаараа дүүргийн ИТХ өмнөхөөсөө илүү ач холбогдол өгч ажиллах байх гэж ойлгож байна. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаас яриагаа эхэлье?

     Энэ жил Сүхбаатар дүүргийн маань түүхт 50 жилийн ой тохиож байна. Бид 50 жилийн хугацаанд манай дүүрэг ямар онцлогтой байсан бэ гэдэг маань маш чухал гэж харж байгаа. Нэг ёсондоо манай дүүрэг бол нийслэл Улаанбаатар хотын төвд оршдог. Тэгэхээр цаашлаад Улаанбаатар хот маань Монгол Улсын төв цэг нь гээд бодохоор ихээхэн чухал юм. Бид нэг статистикийн судалгаа гаргаж үзэхэд Сүхбаатар дүүрэг маань 140 мянган иргэнтэй, 36 мянган өрхтэй байгаа боловч өнөөдөр манай дүүргээр өдөртөө 700 орчим мянган.хун орж гардаг ийм урсгал байна.

     Энэ бол манай дүүрэг аж ахуйн шинжтэй маш их ачаалал авч байна гэсэн үг. Тэгэхээр энэ олон хүнд төрийн үйлчилгээг хүргэнэ гэдэг бол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын баг хамт олны хувьд маш хариуцлагатай ажил юм. Ерөөсөө гадаад, дотоодын ямар ч зочин ирсэн дүүргийн маань өнгө төрх өөрөө нийслэлийн, цаашлаад Монгол Улсын минь нүүр царай болж харагддаг учраас бидний ажил их чухал гэсэн үг.

     Тиймээс сүүлийн гурван жил дүүргийн ИТХ “Иргэдийн оролцооны жил”, “Иргэн таны төлөө" гэсэн уриаг өмнөө тавьж ажиллаж ирлээ. Дүүргийн ИТХ 2015 онд “Иргэн таны төлөө” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 50 жилийн ойгоо их төсөв мөнгө зарсан ажил хийхээсээ илүү дүүргийн иргэн, аж ахуйн нэгжтэйгээ хамтарсан бүтээн байгуулалтын ажлыг чухалчилж байгаа. Дөнгөж сая дүүргийн Засаг даргаас 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө орж ирж байна. Бид ойг тэмдэглэхээр дүүргийн хэмжээнд төсвөөсөө 300 сая төгрөг л гаргаж байгаа.

     Энэ мөнгөөр аль болох иргэдийг идэвхжүүлэх, тэдний санаачилгыг дэмжсэн эрүүл мэнд, спорт, урлаг, хөдөлмөр, шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж гээд олон зүйлтэй нь уялдуулсан ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг оруулж ирсэн байна. Өнөөдөр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно. Үүгээр 300 сая төгрөгийн задаргааг батална. Ойг тэмдэглэх дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсгийг дүүргийн ИТХ-аас баталсан.

Энэ ажлын хэсэг ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албад, иргэд болон ИТХ- ын төлөөлөгчдөөс бүрдсэн. Бид 50 жилийн ойгоо ирэх есдүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэнэ. Бид ярилцаж товлоод энэ өдөр зүгээр юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Бас иргэддээ хүрэх талаас ч тэр. Нөгөө талаас бид 2013-2015 оны ажлын үр дүн, энэ гурван жилийн хугацаанд дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн тайлангаа иргэддээ тавина гэсэн үг.

     Мэдээж есдүгээр сарын 18-нд ганцхан 50 жилийн ойг тэмдэглэх биш. Энэ сараас эхлээд маш олон ажлууд хийгдэж байна. Он дуустал ойн хүрээнд олон бүтээлч ажил хийнэ. Сар бүрээр нь төлөвлөөд үйл ажиллагаа нь явагдана гэж ойлгож болно. Эдгээр ажлуудыг иргэдтэйгээ хамтарч шийдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Ерөөсөө дүүргийнхээ Иргэдийн төлөө л гэсэн зорилгыг агуулж байгаа юм.

- Жил бүр дүүргийн ИТХ түүний баг хамт олон хийх ажлынхаа төлөвлөгөөг баталдаг. Тэгэхээр та бүхний анх гарч ирэхдээ дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэр биелж байна вэ?

     Бид ИТХ-аараа тухайн жилийнхээ Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад явдаг. Энэ хөтөлбөрт тулгуурлаад нийгэм, эдийн засгийн зорилтуудаа жил жилээр нь гаргадаг. Мэдээж бидний сонгуульт хугацаанд хийхээр төлөвлөсөн зарим ажил эхнээсээ 100 хувь биелсэн ч байна, дутуу ажил ч бий.

     Ер нь бид тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа ИТХ-аараа биелэлтийг нь хэлэлцээд явдаг. Тэгээд энэ ажил нь болж байна, тэр ажил нь дутуу байна, одоо үүн дээр анхаарлаа хандуулж хяналт тавих хэрэгтэй гээд дүгнэлтээ гаргаад явж байгаа. Дөрвөн жилийн хугацаанд бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт биелэхэд бас нэг жил гаруйн хугацаа үлдсэн. Тэгэхээр бидний сонгуульт хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хамгийн гол дүгнэлт ирэх арванхоёрдугаар сард байх юм.

     Энэ бол Засаг даргын нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийн тулсан хугацаа учраас бүх ажлын биелэлт хэдэн хувьтай байна гэдгийг маш нарийн гаргах байх. Жил жилийн нийгэм, эдийн засгийн биелэлтийн байдлаас харахад бидний ажил 80-98 хувьтай байдаг. Тэгэхээр энэ үзүүлэлт бол манай багийн ажил сайн яваагийн нэг хэлбэр гэж харж байна.

-Танай дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай бусад ижил төстэй байгууллагууд ирж туршлага солилцож байгаа харагддаг. Нөгөө талаас орон нутгийн хөгжлийн сан гэдэг шинэ ойлголт бий болсон шүү дээ?

     Аливаа ажил гэдэг бол багийн ажил байдаг. Иргэдийн Хурлын төлөөлөгч гэдэг бол тухайн аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөл юм. Тийм учраас иргэдтэйгээ хамтарч, тэдний дуу хоолой болж ажиллах, эргээд хийж бүтээсэн ажлаа тайлагнадаг санаа оноогоо ярилцдаг байх ёстой. Ялангуяа 2011 онд батлагдсан Төсвийн тухай шинэ хуулиар Орон нутгийн хөгжлийн сан гэж ойлголт бий болсон. Энэ хууль 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг дээр шинэ үндсэн хуулиар олгогдсон шууд ардчилалын нэг хэлбэр болох хороодын ИНХ-ын үйл ажиллагаа маш идэвхтэй болсон.

     Өмнө нь ИНХ-ын үй ажиллагаа маш сул байсан. Одоо иргэд өөрсдөө амьдарч байгаа орчныхоо асуудлыг тавьдаг, ИТХ-аараа'шийдүүлдэг энэ тогтолцоо руу орлоо шүү дээ. Энэ тогтолцооны хамгийн сайн хэлбэр бол иргэд бүлгээр нэгдээд өөрсдийнхөө амьдарч байгаа орчноо тохижуулж байна. Энэ бол хамгийн дэвшилттэй ажил. Орон нутгийн хөгжлийн сан гэдгийг хүн бүр ярьдаг боллоо. Үүний хамгийн ололттой тал нь баг, хорооны ИНХ амьд болж байна. Иргэд идэвхтэй оролцдог, асуудлаа шийдүүлж чаддаг, тэнд ярьсан зүйл нь ажил болдог. Энэ бол шууд ардчилалын хамгийн том жишээ.

     Гэхдээ юм төгс байна гэж байдаггүй шиг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 140 мянган иргэн бүгд хороодын ИНХ-даа оролцож байна уу гэвэл бас үгүй. Харин ОНХС- гийн хөрөнгөөр танай хороонд ямар ажил хийх үү гэдэгт бол саналаа өгч байна. Бид 36 мянган өрх бүртээ ОНХС-гийн хөрөнгөөр ямар ажил хийх үү гээд саналын хуудас түгээдэг. Тэнд ямар ч байсан иргэд маань ийм асуудал хэрэгтэй гэдэг талаас нь саналаа бол 80-90, түүнээс ч дээш хувьтай өгдөг. Харин иргэдээс ирсэн саналуудыг нь эрэмбэлэх, хэлэлцэх болохоор 4-6 мянган хүн л яг хороодын ИНХ-даа оролцож байна. Тэгээд энэ ажил нь л манай хорооны хувьд нэн тэргүүнд шийдэх ёстой гэж саналаа хэлж байгаа юм.

     Энэ бол манай дүүргийн 20 хорооны тухайд шүү дээ. Тэгэхээр цаашдаа бид орон нутагт, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг нь нэмэгдүүлэх, тэдний иргэдтэйгээ тулж ажиллаж байгаа энэ процесс дээр нь дэмжлэг үзүүлэх, төрийн төвлөрсөн эрх мэдлийг аль болох саармагжуулж тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагыг эрх мэдлийг илүү нэмэгдүүлэх хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. Орон нутгийн хөгжлийн сан гээд эхлэл нь бол амжилттай байна.

     Энд бид иргэдтэйгээ хамтарч тухайн баг, хороонд хийх ажлуудыг ярилцаад шийдэж байгаа учраас дүүргээс хийгдэж байгаа ажлууд их сайн байгаа юм. Дүүргийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар гэдэг бол нэг баг. Яагаад гэвэл бид иргэдээс сонгогдож энд гүйцэтгэх засаглалаа томилж, хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Энэ баг маань дүүргийнхээ иргэдийн сайн сайхны төлөө, иргэдээ аюулгүй, амар амгалан амьдруулах гээд эрвийх дэрвийхээрээ л ажиллаж байна.

- Өнөөдөр нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрхзүйн орчин ямар байна вэ. Таны хэлснээр энэ асуудалд эрх зүйн хувьд эргэж хармаар зүйл байгаа юм шиг ээ ?

     МУ-ын шинэ үндсэн хууль  1992 оноос хойщ хэрэгжиж эхэлсэн. Шинэ үндсэн хуулиа дагаад Нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдаж эхэлсэн. Нутгийн өөрөө удирдах байгууллагууд маань шууд болон төлөөллийн ардчилал гэсэн хоёр үндсэн-хэлбэртэй. Шууд ардчилалын нэг хэлбэр бол баг, хороодын ИНХ. Тэнд ямар нэгэн хяз- гаар байхгүйгээр тухайн баг хороонд амьдарч байгаа иргэд чөлөөтэй оролцож, бүх асуудлаа ярилцдаг.

     Харин аймаг, нийслэл, сум дүүргийн хувьд бол төлөөллийн ардчилалын нэг хэлбэр болох ИТХ- аар дэмжиж үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага, ИТХ- ын төлөөлөгч хэн бэ гээд жирийн иргэн бүрээс асуугаад үзвэл цөөн хэд нь хариулах байх. Мөн танай тойргоос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хэн бэ гэвэл бас л маш цөөхөн хүн хариулах байх. Улаанбаатар хот бол мега хот. Тэнд шийдэх олон асуудал байна.

     Гэтэл иргэд маань заавал хот, дүүрэг гэхгүйгээр өөрсдөө дор бүрнээ ажлаа хийгээд ч явж байгаа. Яг үнэндээ өнөөдөр иргэд маань нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг тэр бүр мэдээд байдаггүй. Харин тэдний хувьд УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг л илүү анхааралтай хардаг. Энэ бол иргэдийн буруу биш л дээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг цаашдаа тогтвортой хөгжлийг нь хангаж явах бол зайлшгүй шаардлагатай зүйл. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар бол яг иргэдтэй өдөр бүр тулж, тухайн хороо, дүүрэгт нь болж буй асуудалд оролцож, тэдний дуу хоолойг сонсч аливаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй.

     Энэ боломж нь ч хомс. Харин Нутгийн өөрөө удирдах байгууллага бол яг иргэдтэйгээ тулж ажилладаг, тэдний дуу хоолойг сонсч үйл ажиллагаандаа тусгадаг. Тэгээд өөрөөс нь давсан шийдвэр байвал дээд шатны байгууллагадаа уламжилж шийдвэрлүүлэхийн төлөө ажилладаг. Гэтэл өнөөдөр манай гарч байгаа хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулъя гэхээр зарим талаараа энэ байгууллагын эрх мэдлийгалгассан байдаг. Ялангуяа Үндсэн хуулийн энэ асуудлыг зөрчөөд гарч байгаа нэг асуудал нь босоо тогтолцоотой газар, хэлтсүүд байна. Тухайлбал, дүүргийн хөдөлмөрийн болоод нийгмийн даатгалын хэлтэс, цагдаагийн бие бүрэлдэхүүн гэх мэт.

     Эдгээрт дүүрэг болоод Нутгийн өөрөө удирдах; байгууллага хяналтаа тогтоох эрх зүйн субъект маш хомс байдаг. Харин 2015 оны нэгдүгээр Нарны % нд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд УИХ өөрчлөлт оруулсан.Энэ хуулинд өмнөхөөс бас л нэг алхам ухарсан. Сангийн яамны хянасан хэмжээнд багтааж бүтэц орон тооныхоо асуудлыг Нутгийн өөрөө удирдах байгууллага Тэргүүлэгчдээрээ асуудлаа тогтоож батална гээд заачихсан. Энэ бол энэ байгууллагын онцлог байдлыг огт хараагүй байна гэсэн үг.

     Бид аль болох Нутгийн өөрөө удирдах байгууллагын иргэдтэйгээ хамтарч ажилладаг байдлыг анзаарч хараасай гэж хүсч байгаа. Яг үнэндээ Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр Нутгийн өөрөө удирдах байгууллагын байдаг үгүйг мартсан ийм алхмуудыг хийж байгаа. Тэгэхээр би УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нутгийн Удирдлагын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг болон холбогдох хүмүүст аль болох энэ төвлөрсөн эрх мэдлийг хуваарилахдаа гүйцэтгэх засаглалынхаа шугамаар биш Нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоог бий болгож өгөөч гэдгийг хэлдэг. Тэр эрх мэдэл нь тодорхой хэмжээгээр ирэх юм бол энд төсөв мөнгө ирэх гээд байгаадаа гол нь биш хянах, журамлах, иргэдийн оролцоог хангах л зүйл тухай юм.

     Тэгэхээр Нутгийн өөрөө удирдах байгууллагад эрх зүйн хүрээний том шинэчлэл хэрэгтэй байна. Эндээс харахад одоо УИХ-ын 76 дотор Нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байсан хүн их цөөн байна гэж харагдаад байгаа юм. Сая Дархан-Уул аймагт төвийн бүсийн НӨУБ- ын удирдлагуудын зөвлөгөөн боллоо. Энэ зөвлөгөөнөөр олон асуудлыг хөндсөн. Тухайлбал, сая орсон хуулийн өөрчлөлтөд юу нь болохгүй байна, аль нь болж байна гэх мэтчилэн. Одоо нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах гээд явж байх шиг байна.

-Дүүргийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Тэдний үйл ажиллагаа иргэддээ хэр хүрч байна вэ?

     Нийслэл, дүүргийн ИТХ одоогийн байдлаар байнгын ажиллагаатай байна гэж хуулиар бол байхгүй. Нэгжийн тухай хуулиараа бол 2-оос дээш хуралдах ёстой. Баг, хорооны ИНХ 3-аас дээш хуралдах ёстой л гэсэн байдаг. Гэвч бодит амьдрал дээр бол өмнө нь баг хорооны ИНХ жилдээ бараг хуралддаггүй байсан шүүдээ. Хуралдсан ч гэсэн хэдхэн хүн цуглаад асуудал ярьдаг, ийм тогтолцоо байлаа. Бид энэ байдлыг халахын тулд хороо бүрээрээ ИНХ-ын дэгийн журмыг иргэдээрээ нээлттэй хэлэлцүүлж батлуулсан.


     Энэ хурлаараа зараа хэрхэн хүргэх гэх мэт тухайн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө баталж байгаа юм. Манай дүүргийн 20 хорооны ИНХ жилдээ 3-аас дээш заавал хуралддаг болсон. Хороодын ИНХ болж байхад дүүргийн удирдлагууд очиж иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсдог. Түүнээс гадна дүүрэгт хийгдэж байгаа ажлуудынхаа талаар иргэдээ мэдээлэл өгч, тайлагнадаг, шүүмжлэлийг нь хүлээж авдаг.

      Ингэж ИНХ-ын үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болоод тухайн хорооноос сонгогдсон төлөөлөгч оролцсоноор заавал сонгуулийн өмнө биш одоо бидний хийж байгаа ажил иргэдийн санаанд нийцэж байна уу, тэдний амьдрах орчин сайн сайхан болж уу гэдэг санал шүүмжлэлийг авч хийж хэрэгжүүлж байгаа ажилдаа тусгах юм. Өнөөдөр иргэд маань бидний .энэ ажилд маш талархалтай хандаж байгаа. Дүүрэг, нийслэл олон ажил хийж байна, бидний дуу хоолойг сонсч асуудлыг шийдэж чадаж байна гээд бидний ажилд үнэлэлт^дүгнэлтээ хэлж байна. Энэ ажлууд маань тогтвортой явахын тулд 35 төлөөлөгч маш сайн ажиллаж байгаа. Иргэдтэй уулздаг хуваарь, төлөвлөгөөтэй.

     Ер цаашдаа аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн тоог цөөрүүлсэн нь зүгээр гэсэн бодолтой байдаг, би хувьдаа. Нөгөө талаас үйл ажиллагааг нь чанаржуулах, эрх зүйн хувьд чадамжтай болгох хэрэгтэй гэж хардаг. Нэгжийн хуулиар ИТХ-ын төлөөлөгчид зарим эрх мэдэл нь байгаа юм шиг боловч бусад хуулиар хязгаарлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хуулиуд нь хоорондоо зөрчилтэй гэсэн санаа юм. Нөгөө талаас эдийн засгийн баталгааг нь сайн хангаж өгөх хэрэгтэй.

- Та дээр хэлсэн Иргэдийн бүлгийн ажил сайн байгаа гэж. Дүүрэгт хийгдсэн сайн жишээнээс дурьдаач гэвэл?

     Иргэдийн бүлгүүд маань өөрсдийн амьдарч буй хорооныхоо тохижилт, бүтээн байгуулалтын ажилд ихэвчлэн гар бие оролцдог. Тухайлбал, гүүр, явган хүний шат, зам, хороолол дундах тохижилт зэргийг хийсэн байна. Манай дүүргийн хэмжээнд 70 орчим Иргэдийн бүлэг байгуулагдаад 30 гаруй нь орчноо тохижуулах ажил хийсэн. Тэдний хийсэн ажил чанарын өндөр түвшинд байдаг. Тэгэхээр цаашдаа бид аль болох Иргэдийн бүлгийн ажлыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж харж байгаа.

     Учир нь иргэн хүн өөрийнхөө амьдарч байгаа орчноо сэтгэл гаргаж тохижуулдаг. Тэгээд арчлалт, хамгаалалтыг тал дээр нь маш их анхаардаг. Би нэг жишээ хэлье л дээ. 2014 оны ОНХС-гийн ажлыг эрэмбэлэх хурал XV хороон дээр болж байлаа. Тэнд нэг хэсэг иргэн “Даргаа манай энэ Ар хустайн хүүхдүүд Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль руу явдаг. Ингэхдээ хүүхдүүд дандаа гол гардаг.

     Энд гүүр хэрэгтэй байна” гэсэн. Тэгвэл та бүхэн энэ асуудлаа ИНХ дээрээ тавь. Бид ОНХС-гаар хийх ажлуудыг эрэмбэлж байна. Хууль, журам нь ийм юм гэсэн. Тэгээд иргэд тэр хурал дээр энэ асуудлаа тавихад гүүр барих ажил ОНХС-гаар хийгдэх ажлын бараг эхэнд нь гарч ирсэн санагдана. Тэгээд дараа нь бас тэр иргэд над дээр ирж “Энэ ажлыг бид өөрсдөө чанартай хийе. Яагаад гэвэл энэ гүүрийг байнга хэрэглэх учраас бид хиймээр байна. Та үүнийг дэмжиж өгөөч”гэсэн Тэгэхээр нь төсөв төлөвлөгөө гэдэг бол хамгийн чухал юм. 20 сая хүртэлх ажлыг Иргэдийн бүлгээр хийлгэж болно гээд хуулинд нь байгаа. Тэгэхээр та бүхэн төсөв төлөвлөгөө, зургаа гаргаад ир.

     Гэхдээ би та нараар хийлгэнэ гэж амалж чадахгүй. Энэ ажил явдаг процессынхоо л дагуу явагдана гээд дүүргийнхээ эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаа дуудаад мэргэжил аргазүйн зөвлөгөөг энэ хүмүүстэй хамтраад төсөв, төвөвлөгөөг нь гаргаж ир гэсэн. Ингээд дүүргийн ИТХ-аар ОНХС-гаар хийгдэх ажлуудыг эрэмбэлэхэд нөгөө иргэдийн бүлгийн хийх ажил 16 сая төгрөгийн төсөвтэй орж ирсэн. Тэгээд тэр иргэдийн бүлэг сонгон шалгаруулалтын зарчмын дагуу шалгарч тэр гүүрээ хийсэн. Өнөөдөр тэр гүүр Ар хустайн иргэдийн өдөр бүр зорчдог хамгийн хэрэгтэй бүтээн байгуулалт болж чадсан. Ийм жишээ бидэнд олон байгаа. Энэ бол иргэдээ ажилтай, орлоготой болгож байгаа нэг хэлбэр юм.

- Өнөөдөр эдийн засаг хямарлаа гээд байгаа. Зарим дүүрэг дээр ОНХС-гийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлынхаа мөнгийг өгч чадахгүй байна гэх асуудал ч байна. Та үүнийг хэрхэн харж байна?

     Бид өнөөдөр иргэдтэй яг нүүр .тулж байгаа хүмүүс. Орон нутагт нэг ийм зовлон байдаг. Хороо, дүүрэгтээ төсвийнхөө хүрээнд хийгдэх ажлуудаа тодорхой болгоод эхнээсээ зураг нь гаргаад бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байтал дээрээс төсөв хүрэхээ байлаа тэдийг нь татлаа гэдэг. Гэтэл бид иргэддээ ийм, тийм ажил хийнэ гээд амалчихсан байдаг. Ингээд дундаас нь 4-5 хийх ажлын төсөв дутчихдаг.

     Үүнийг нь зохицуулах гээд он дамжин хэрэгжүүлнэ, дүүргийнхээ төсөв мөнгөний бололцоог харж аль нэг тийш нь шилжүүлнэ гэхчилэн асуудал бий. Эдийн засгийн нөхцөл хүндэрсэн гээд байгааг би хувьдаа арай өөрөөр харж байгаа. Өмнөх жилүүдэд манай эдийн засаг хүчтэй тэлэлт авсан. Өнөөдөр түүнийг нь тэтгэж байсан хөрөнгө оруулалт нь буурсан гэж харж байна.

     Түүнээс тийм ч хямарчихаад байгаа гэж бодохгүй байгаа. Ялангуяа эдийн засгийн тэлэлтийн үе 2009-2011 онуудад манай аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний хуримтлалтай болсон. Энэ хуримтлалаараа аж ахуйн нэгжүүд Засгийн газартай хамтраад маш олон ажлыг концессоор хийж гүйцэтгэсэн. Нөгөө талаас том хөрөнгө оруулалтууд саатаад  ирэхээр эдийн засгийн эргэлт саатаж байна гэж харж байгаа.

     Тэгэхээр цаашдаа энэ том төслүүдээ яаралтай явуулах хэрэгтэй л гэж бодож байна. Сая Ерөнхий сайд Оюутолгойн хөрөнгө оруулалтын далд уурхайн асуудлыг шийдлээ. Энэ бол тэнд хамтран ажилладаг олон хүний хувьд сайхан мэдээ. Магадгүй туслан гүйцэтгэгч нэг ч гэсэн компанийн ажил эхлэх нь.

     Тэнд манай Сүхбаатар дүүргийн нэг ч гэсэн иргэн ажилтай болж байгааг үгүйсгэхгүй. Тэр иргэний ард нэг гэр бүл байгаа. Ер нь Тавантолгойн асуудлыг Засгийн газар УИХ дээр оруулж ирснийг хувь хүнийхээ хувьд дэмий байсан гэж харж байгаа. Түүний оронд Тавантолгойг “Эрдэнэс Тавантолгой” гэдэг ч юм уу, аж ахуйн нэгжийнх нь хүрээнд асуудлаа шийдсэн бол илүү хурдан хөдлөх байсан болов уу гэж харж байна. Нэг талаас энэ асуудалд хэт их улстөржилт яваад байгаа.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%