Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Турк улсын эрүүл мэндийн яамны мэргэжилтэнгүүд Архангайд айлчиллаа

2015-05-26

Өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсын Эрүүл  мэндийн мэргэжилтэнгүүд манай аймагт ирлээ. Тэднийг аймгийн засаг даргын тамгийн газрын дарга Б.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Ариунаа тэргүүтэй холбогдох мэргэжилтэн, эмч нар хүлээн авч, ёслол хүндэтгэлийн танхимдаа албан ёсны уулзалтыг зохион байгууллаа. Эдгээр мэргэжилтэнгүүд Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас бичсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах төслийн дагуу бодит байдалтай танилцах, холбогдох судалгааг хийхээр манай аймгийг зорин ирсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 41
40 / 98%
1 / 2%