Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сургагч багш нарын III ээлжийн сургалт зохион байгуулагдав.

2015-05-15

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн (MON13/101) хүрээнд “ИТХ-ын Төлөөлөгчдийн Манлайлал” сэдэвчилсэн сургалтын сургагч багш нарын III ээлжийн сургалт 5 сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Энхийн төлөө цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалт нь ИТХ-ын төлөөлөөгчдийг чадавхжуулах үндэсний сургалтын сэдэвчилсэн хөтөлбөрийг зааж эзэмшүүлэх, бэлтгэгдсэн үндэсний хэмжээний сургагч багш нараа үе шаттай сургах, хөгжүүлэх, ИТХ-ын төлөөлөгчдийг тогтвортой сургалтаар хангах, сургалтын арга зүйг эзэмшүүлэх зорилготой юм.

Энэхүү сургалтаар сургагч багш нарт

Манлайлал

Ø  Манлайлагч ба Төлөөлөгч

Ø  Олон нийтийн манлайлал

Ø  Манлайлагчийн хөгжил

Ø  Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох

Ø  ИТХ-ын төлөөлөгчдөд судалгаа-шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх нь

Ø  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бусад байгууллагуудтай харилцах эрх зүйн үндэс

Ø  Хурлын шийдвэр гаргах ажиллагаанд Жендерийн асуудлыг харгалзах нь

Ø  Олон нийтийн оролцоотой шийдвэр гаргах – сургалтын заах арга зүй зэрэг сэдвүүдийг зааж, сургаж эзэмшүүлсэн байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%