Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2015” тэмцээний тайлан

2015-05-11

Бага насны хүүхдийн зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж, замын хөдөлгөөнд оролцох дадал, соёлд сургах,  сургуулийн сурган хүмүүжүүлэгч багш нарын замын хөдөлгөөний дүрмийн заах арга зүйн түвшинг дээшлүүлэх зорилгоор жил бүр ”Ногоон гэрэл, цагаан шугам 2015” тэмцээнийг зохион байгуулж ирсэн.


            Өмнөх жилүүдэд дээрх тэмцээнийг цэцэрлэгийн насны хүүхүүдийн дунд зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд сургуулийн насны 1-3 ангийн сурагчдын дунд зохион явуулж байгаа нь бага ангийн сурагчд бие даан замын хөдөлгөөнд оролцож байгаа учраас замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдлэгтэй болох, тухайн олж авсан мэдлэгээ ашиглан замын хөдөлгөөнд явган зорчигчын үүргээ биелүүл оролцох, дадал  соёлд суралцах. Цаашлаад зам тээврийн осол гэмтлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.


2015 оны тухайд “Нонгоон гэрэл цагаан шугам 2015” тэмцээн сургуулийн насны 1-3 дугаар ангийн сурагчдын дунд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж  өндөрлөлөө.


Зураг: Гэрийн даалгавар.

Тэмцээнд нийт 5 сургуулийн 5 баг оролцож 5 төрлийн тэмцээний нийт дүнгээр Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн “Жавхаа” баг тэргүүн байр, 2-р байр Эрдэнэбулган сумын 4-р сургууль, 3-р байр Эрдэнэбулган сумын 1-р сургууль тус тус шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шалгналаар шагнагдав.


Зураг: Багуудын гэрийн даалгавар.

“Шилдэг багш”-аар  Ирээдүй сургуулийн Батчулуун, “Шилдэг зохицуулагч”-аар Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн сурагч Б.Чинтөгөлдөр, “Шилдэг багийн ахлагч”-аар 2-р сургуулийн О.Чинтөгөлдөр нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдав.


Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%