Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Өмгөөлөгч - Танд тусалъя" өдөрлөг

2015-05-22

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны архангай аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран “Өмгөөлөгч-танд тусалья” өдөрлөгийн арга хэмжээг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын Иргэний танхимд зохион байгуулав.


Монголын өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 10.00-16.00 цагийн хугацаанд “Өмгөөлөгч-танд тусалья” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг орон даяар зохион байгуулах арга хэмжээг тус өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт 60 гаруй иргэн оролцож, хууль эрх зүйн мэдээллийн үйлчилгээ авав.


Өдөрлөгийн арга хэмжээг нээж Архангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга В.Удвал, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Мөнгөнзаяа, ГХУСАЗСЗ-ийн гишүүн, аймгийн ИТХТ-ийн ажлын албаны хууль эрхзүйн мэргэжилтэн С.Чулуунаа нар үг хэлэв.


Архангай аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Г.Энхбаяр өдөрлөгт оролцсон иргэдэд “Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт” сэдвээр хичээл заав.


Арга хэмжээний үеэр 12 иргэнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгсөн байна. Орон нутгийн “АВ” телевизээр өдөрлөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч иргэд олон нийтэд хүргэж ажиллалаа.



Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%