Тамирын голын хөвөөнд орших Майдарын
баазын урд талд аялагчид маань “Цэнгээнт бүжгийн тэмцээн”-ээ зохиов. Цэнгээнт
бүжгийн тэмцээнд гал тус бүрээс нэг, нэг хос оролцсон бөгөөд хосууд 10 бүжгийн
аянд бүгд зэрэг бүжиглэн, ая дуусахад нэг хос хасагдах журмаар явагдлаа. Тэмцээнд С.Риймаадай ахлагчтай хос нэгдүгээр
байр, С.Шагдарсүрэн ахлагчтай хос хоёрдугаар байр, н.Шагдарсүмбэрэл ахлагчтай
хос гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Тэмцээнийг МУГЖүжигчин н.Баянжаргал,
н.Сумъяахүү, С.Бадам, нар шүүв.
Бие биенээ харсан буурай нарын хөл
хөнгөрч хөгжмийн аянд өөрийн эрхгүй хөл гараа хөдөлгөн хөөрцгөөн жинхэнэ
утгаараа бүжицгээж байлаа. Ахмадуудын маань хөл хөгжөөнд Тамирын хөндий бүжих
шиг л болов.