Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Байгаль, эх дэлхийн сэдэвт дууны тэмцээн болов

2015-05-27

Аялалын маршратаар Хоёр модны рашаан дээр ирэхэд аялагч ахмадуудыгаа ядарч байгаа байх хэмээн “Байгаль, эх дэлхий”-н сэдэвт дууны тэмцээнээ зохиохоор төлөвлөсөн билээ. Гэтэл аялагчид ядарсан зүйлгүй харин ч сэтгэл сэргэж, нүд нь цог золбоогоор дүүрэн байгаа нь бидэнд ажиглагдлаа. Тухайн үед хүн гэдэг чинь жинхэнэ сэтгэлийн амьтан юм даа гэж бодогдсоныг нуугаад яахав.


Дууны тэмцээнээ амжилттай зохион байгуулав. Ахмадууд хичнээн их авъяастай хүмүүс байдаг юм, бүгд шахуу дууны тэмцээнд оролцлоо. Авъяастанууд олон байх тусам шүүгчид шийдвэрээ гаргахад хэцүү байлаа. Олон сайхан нутаг ус, байгаль дэлхий, эх орны тухай дуунууд дуулагдлаа.


Оролцогчдыг дуугаа дуулж эхлэнгүүт л бусад ахмадууд найранд орж байгаа мэт түрж, даган дуулж ёстой л нэг сэтгэл хангалуун байлаа. Дээрх аяллын явцад зохиогдсон тэмцээн уралдааны шагналыг Аймгийн ИТХ-аас санхүүжүүлж, Тэргүүлэгчдийн ажлын албаны аппарат зохион байгуулалтыг  хариуцан Хөдөө Аж Ахуй, Байгаль орчин, Аялал жуулчлал хариуцсан ахмад зөвлөхүүдтэй хамтран ажиллалаа.






АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%