Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГХУСАЗСЗ сумын иргэдэд хуулийн зөвлөгөө өгч ажиллалаа

2015-05-31

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан аймгийн ЗДТГын Хууль зүйн хэлтэс, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх төвтэй хамтран "Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх аяныг зарлан, тус аяны хүрээнд Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Батцэнгэл, Цэнхэр сумдад очин ажиллаж, хүүхдүүдтэй уулзалт хийн, хүүхдийн эрхийн тухай хууль, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчилан, өмгөөлөгч нар хүүхэд, багш, эцэг, эхчүүд, насанд хүрэгчдэд үнэгүй зөвлөгөө өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 оны ажлын төлөвлөгөөний дагуу Аймгийн Цагдаагийн газар, Шүүх, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг хууль хяналтын байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Чулуут сумдаар ажиллаж сум орон нутагт хийгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт болон гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар газар дээр нь шалгах түүнчлэн иргэдтэй уулзаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өгөн ажиллалаа.













Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%