Энэ оны 05.10-ны өдөр Стокхольм хотод болсон Нутгийн зөвлөлийн уулзалтын үеэр иргэдээс нийт 1600 крон цугласан бөгөөд цаашдын үйл ажиллагаа, тайлан мэдээллээ хамтран ажиллаж байгаа Архангай аймгийн удирдлага, ААН, иргэд болон Швед улс дахь "Дэгжих амьдрал" клуб, Нутгийн зөвлөлийн гишүүд болон тэргүүлэгчиддээ цаг тухай бүрд нь танилцуулж ажиллахаа илэрхийлжээ.
Ингээд ирэх сарын сүүлээр Монгол нутагт очих бяцхан үрсдээ зориулсан бэлгийг Нутгийн зөвлөлийн тэргүүн Р.Хишиг-Алдар, тэргүүлэгч гишүүн Д.Наранхүү, Я.Золбаяр, Ц.Адарсүрэн нар тээвэр зуучийн "Монгол Алтай" компанид хүлээлгэн өгсөн бөгөөд Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Аймгийн хүүхдийн тасгийн их эмч н. Наранчимэг нарт гардуулах юм байна.
Тус нутгийн зөвлөлөөс ирэх 6.13-нд Швед улсад ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэд нийт Монголчуудынхаа дунд "Гэр бүл-Спорт" өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.