Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

12 ДУГААР ХОРООНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2015-06-04

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль бүхий   цогболборын ажил эхэллээ. 5 дугаар сарын 31-нд болсон  цогцолборын шав тавих ёслолын ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нарын албаныхан оролцсон. Сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэгчээр “ЁСи Эйч Си” компани ажиллаж  ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Өөрийн өмчийн газраа чөлөөлж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүдийг цэцэрлэг, сургуультай болох боломжийг бүрдүүлсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн А.Долгорсүрэн, Ш.Бямбажав, П.Нэрэнхүү, П.Батхуяг, Э.Алтанчимэг, И.Дорж нарын гэр бүлийнхэнд Чингэлтэйчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.




















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%