Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 124 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН МОДЖУУЛАХ ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2015-06-04

Мод тарих үндэсний өдөр, бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг, болгон хэвшүүлэх зорилгоор, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн ногоон байгууламжийг хариуцан ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 124 дүгээр цэцэрлэгийн 2831 м2  ногоон байгууламжинд 2600 ширхэг мод тарьж, арчлалт хамгаалалт, усалгааны явцтай танилцах хуваарь гаргаж ажиллаж байна. 
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа 2015 оны зургаадугаар сарын 5-ны өдөр хуваарийн дагуу цэцэрлэгийн модны ургалт, арчлалт, хамгаалалт, усалгааны явцтай очиж танилцлаа. 
Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэг модны ургалт сайн, усалгаа хэвийн явагдаж байгаа талаар, танилцууллаа
Тарьсан мод болгон нь ургаж, ургасан мод болгон нь бидний амьдралыг ивээн тэтгэх болтугай.










Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%