Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тариатын хийдийн туурин дээр дуган босгож нисэх онгоц буудаг болгоно

2015-06-10

Тариатын хийдийн туурин дээр дуган босгож нисэх онгоц буудаг болгоно гэж Тайванд байдаг бурханы шашины төлөөлөгч Кинтил Ринбүүчи 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн ИТХ-ын дарга Чимэдийн Мөнхбатын албан ажлын өрөөнд болсон уулзалт дээр онцоллоо.

Уг уулзалтанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Булганчимэг, нарийн бичгийн дарга Л.Отгонбаатар, Засаг даргын орлогч М.Батжаргал, Зая гэгээний Төгсбаясгалантбуяндэлгэрэх хийдийн тэргүүн хамба Х.Баасанжаргал, МОНЦАМЭ агентлагийн болон орон нутгийн ИТХ, хэвлэл мэдээллийн ажилтнууд, гэгээнтнийг дагалдагчид оролцлоо.


ИТХ-ын дарга Ч.Мөнхбат “Манай аймгийг Бурханы орон гэж болно. Энэ нутгаас Буддын шашины олон гэгээнтэн тодорсон. Тэдгээрийн нэгний хойд дүр нь та билээ. Монголчууд бид шашиндаа үнэнч хүмүүс. Та бүхэнтэй өнөөдөр энд уулзаж, сэтгэлээ нээн ярилцаж байгааг би хувьдаа Их ерөөл тавилан хэмээн сүсэглэн билэгшээж байна гээд бурхант Булган уулынхаа өвөрт байгуулах “Төв Монголын байгаль түүх соёлын цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөө зургийг тайлбарлан харууллаа. Тэрээр цааш нь “Архангай бол Ногоон хөгжлийн аймаг.  Бэлчээрийн мал аж ахуй болон аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхэд илүү анхаардаг” гэж онцлов.


Кинтил Ринбүүчи Архангай аймагт 3 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд түүний өмнөх дүр нь Хашаат суманд төрж, Тариатын хүрээнд ном үзэж байгаад 1930-аад оны үймээн самуунтай цөвүүн цагийн үеэр Төвдэд дүрвэн гарсан аж. Улмаар Цэра хийдийн тэргүүнээр тодорсон хувилгаан юм байна. Тэр хийдэд одоо хоёр Монгол хүн шавилан сууж бурханы ном үзэж байгаа гэнэ.


“Бидний амьдарч буй аж төрөх ёс харилцаж байгаа хэл өөр байж болно. Гэвч бид сэтгэл зүрхээрээ дотносон ойлголцож байна. Сэтгэл гэдэг бол хэлнээс чухал. Гурван жилийн өмнө миний ирж байсан Архангай аймаг цэгцтэй сайхан болж өөрчлөгджээ. Би одоо 62 настай. Бурханы шашинаар гадаадад Архангайг сурталчилна. Ирэх 20 жилд хийхээр зорьж буй ажлаа Архангайгаас эхлэнэ. Булган уулын өвөрт олон улсын жишигт нийцэхүйц дотоод сэтгэлээ ариусгах сүм цогцолборыг байгуулахаар зорьж байна.” гэж Ринбүүчи сэтгэл тааламжтай илэрхийллээ.


Бүгд хамтдаа цай ууж дурсгалын зүйлс солилцонгоо дурсгалын зураг татууллаа. Уулзалтын дараа Төгсбаясгалантбуяндэлгэрэх хийдэд цаванд ороод Цэцэрлэг хотын хойморт сүндэрлэж байгаа Зая гэгээнтний цогцолбортой танилцаад хүлгийн жолоог Тариат сумын Хорго, Тэрхийн цагаан нуурын зүг заллаа. Дашрамд тодотгоход яг энэ өнөр Тэрхийн цагаан нуурын лус савдгийг тахиж байгаа юм байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%