Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Архангай аймагт БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Цогзол айлчиллаа

2015-06-10

Зургаадугаар сарын арваны өдөр БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Цогзол, Эрээн хотын худалдааны товчоон дарга Жа Юу Ху, “Урсгал зам” ХХКомпаний захирал Шандан,  ӨМӨЗОрны Да-Ху-Ян компаний захирал Ли Дэ Жи Юн  болон бусад холбогдох албаны хүмүүс Архангай аймгийн Засаг даргын урилгаар Цэцэрлэг хотод ажлын айлчлал хийлээ.


Зочид төлөөлөгчдийг Архангай аймгийн Нутгийн захиргааны ордны Ёслол хүндэтгэлийн танхимд ИТХ-ын дарга Ч.Мөнхбат тэргүүтэй аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунчимэг, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Гүрсүрэн, Мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Нямдаваа, Эрдэнэбулган сумын засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Э.Оюунчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Эрдэнэмандал сумын засаг дарга Л.Гансүх нар хүлээн авч, ажил хэрэгч яриа өрнүүллээ.


Хоёр тал соёл урлаг, спорт, боловсрол, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж, мэргэжилтэн багш, сурагч солилцохоор тохиролцлоо.


Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат “Малын гаралтай түүхий эд, газар тариалан, аялал жуулчлал та бүхнийг хүлээж байна. Хамтын ажиллагаа бол хамгийн гол нь харилцан ашигтай байх нь чухал. Энэ бол бизнесийн алтан дүрэм юм.” гэж онцоллоо.


Уулзалтанд оролцсон бүх хүнийг БНХАУ-ын Эрээн хотод 2015 оны 08 дугаар сарын 20-нд болох гурван улсын Эдийн засгийн формд оролцохыг БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Цогзол урилаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%