Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Алтанбулаг суманд Түүх Соёлын үл Хөдлөх Дурсгалын үзлэг тооллогын ажлын тайлан

2015-06-15

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, “Төсвийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалт, БСШУ-ны дэд сайдын “Түүх Соёлын Үл Хөдлөх Дурсгал”-ын үзлэг тооллого хийх удирдамжийг дагуу Аймгийн засаг даргын 2015 оны05 дугаар сарын06 өдрийн № А/194 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.                 Төв аймагт түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллогын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хурлаар, 5 сард туршилтын шугамаар нэг суманд үзлэг тооллогын ажлыг Алтанбулаг суманд хийхээр төлөвлөсөн.


Төлөвлөгөөний дагуу Алтанбулаг сумын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллого явуулахаар 2015 оны 5 дугаар сар 13 өдрөөс 2 хоног аймгаас ажлын  хэсгийн багийн гишүүд болох Аймгийн музейн захирал Б.Даваасүрэн, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэцэгжаргал, Бүртгэл мэдээллийн санч Г. Дагмидмаа, жолооч Б. Мэндбаяр мөнСоёлын өвийн төвийн Биет соёлын өвийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Т. Эрдэнэцогтын хамт, Алтанбулаг сумаасЗамт IV багийн дарга н. Баярсайхан, Соёлын төвийн номын санч н. Цэцгээ нарын бүрэлдэхүүнтэй тус сумын төвөөс баруун урагш гарч маршрутын дагуу тойронүзлэг тооллогын ажлыг хийсэн билээ.


Тооллогын ажлын дүгнэлт:

                Аймгийн музейгээс 25,4 төгрөгний, Алтанбулаг сумаас 145,0 төгрөгний А/80 шатахуун хийсэн. Нийт 518 км явж тоолохдоо өмнө бүртгэлтэй байсан дурсгалаас гадна шинээр дурсгал нэмж бүртгэхийг зорьж ажилласан.

                Иймээс өмнө бүртгэлтэй байсан 9 дурсгалт газар дээр очиж бүртгэн, шинээр 23 дурсгалт газарт нэмж нийт 37 дурсгалт газарын 750 гаруй дурсгалыг бүртгэлээ.

 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%