Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БҮТЭЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙР” ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2015-06-16

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны хоёрдугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны дарга  Ү.Тэгшбаатар, гишүүд Засаг даргын орлогч,Тэргүүлэгч Ц.Содхүү, Төлөөлөгч Л.Баярсайхан, Ч.Дэчингалсан, В.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр,  С.Мөнгөнсар болон Нарийн бичиг Б.Гүжин нар Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсийн ажил байдалтай танилцлаа.
Дүүргээс хэрэгжүүлж буй “ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дүүргийн дэд хөтөлбөр”, “Бүтээмжтэй ажлын байр хөтөлбөр”-ийн явц хэрэгжилтийн тайлан цаашид хийх ажлуудын талаар санал бодлоо хуваалцаж  ажилд нь  амжилт  хүсч талархал дэвшүүллээ.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%