Хүн ам, орон сууцны 2015 оны тооллого хийгдэж байна
Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого 2015 оны 5-р сарын 1-ээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хооронд үргэлжлэх бөгөөд энэхүү ажлыг зохион байгуулах аймгийн комисс байгуулагдан анхны хурлаа хийлээ.Уг тооллого нь таван жилд нэг удаа зохион байгуулагдах ба хүн ам өрхийн бүртгэлийн нэгдсэн санг холбогдох бусад сангуудтай уялдуулсны үндсэн дээр бүртгэлд суурилсан зохион байгуулалттай байх ажээ.Өөрөөр хэлбэл энэ тооллогоор хүн ам өрхийн мэдээллийн сангийн өрх, хүн амын үзүүлэлтийг санд бүрэн шивж оруулсны үндсэн дээр тооллогын дүнг сангаас программаар гаргаж авах юм.
Шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, цахим санд бүртгэлгүй иргэдийг дээрх хугацаанд бүрэн бүртгэх ажлыг комиссын гишүүдээр ахлуулсан багийн дарга нар болон /шаардлагатай тохиолдолд / гэрээт ажилтан нар гүйцэтгэх аж.
Архангай аймгийн хүн ам, орон сууцны завсрын тооллогын комиссын даргаар Засаг дарга Д.Бат-Эрдэнэ гишүүдэд аймгийн хэлтэс агентлагийн дарга нар багтаж байгаа бөгөөд зургаадугаар сараас эхлэн өөрийн хариуцсан сумын тооллогын үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж, үр дүнтэй ажиллахад анхаарах юм.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 41