Бурхан Халдун уулын Төрийн тахилга, тайлгын ёслол энэ жилийн хувьд Төрийн тахилга тайлгыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй
байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн . Тахилгад оролцох иргэд
Бурхан Халдун хайрхны бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд
цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр цуглаад байгаа юм. Таван жилд нэг
удаа болдог уламжлалт Төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж оролцсон юм. Төрийн тахилгат БУРХАН ХАЛДУН хайрханыг
тахих ёслолыг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Мөнгөнморьт сумын Засаг
даргын тамгын газар, Хэнтийн аймгийн Засаг даргын тамгын газартай
хамтран амжилттай зохион байгууллаа.