Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын начины мялаалга болно

2015-07-27

Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд тав даван Улсын начин болсон Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер,Ази тивийн аварга Чагнаадоржийн Ганзоригийн Улсын начины мялаалга наадмыг төрсөн нутаг болох Архангай аймгийн Булган суманд энэ сарын 31-ний өдөр зохион байгуулах аж.

Ч.Ганзориг Улсын баяр наадмын дөрвийн даваанд Улсын заан М.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан бол тавын даваанд аймгийн арслан О.Хангайтай тунан барилдаж давснаар Улсын начин цолны болзлыг хангаж наадамчин олон нутаг усны зон олноо баярлуулсан билээ.
Тэрээр Архангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн цол олгох хүчит 256 бөхийн наймын даваанд Батцэнгэл сумын харъяат аймгийн арслан Л.Шинэбаатартай барилдан давж аймгийн арслан цол хүртэж байсныг наадамчин олон санаж байгаа байхаа.
Түүний үндэсний болоод чөлөөт бөхийн барилдаанд оруулсан хувь нэмэр арвин.
Тэрээр аймгийн харцага цолтой байхдаа Үндэсний чөлөөт бөхийн холбооноос гаргасан аймгийн харцага цолтонгуудын эрэмбийг тэргүүлж байсан билээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 48
12 / 25%
6 / 13%
5 / 10%
25 / 52%