Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТАМГА ЗАЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2015-08-10

2015 оны 08 дугаар сарын 05-06-ний өдрүүд. Хэнтий аймгийн  Батширээт сумын Хурх багийн нутаг Рашаан хад.

 

Зорилго:
             Монголын түүх соёлын томоохон дурсгал болох Рашаан хад, түүн дээр сийлж үлдээсэн эртний нүүдэлчдийн тамга, бичиг үсгийн дурсгал соёлын өвийг олон нийтэд таниулах, сурталчлах, Монголчуудын төрт ёсны бэлэгдэл хэмээн дээдэлж ирсэн "Төрийн тамга"-ыг хэрэглэх, түших, хадгалах, залах зэрэг зан үйлийн уламжлалыг сэргээх, Хэнтий аймгийн нийт 18 сумдад хэрэглэгдэж байгаа адууны уламжлалт тамгыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, Төрт ёсоо дээдлэн хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх зорилготой зохион байгуулагдсан тус арга хэмжээ Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн нутаг Рашаан хаднаа амжилттай зохион байгуулагдлаа.

Ач холбогдол, хамрах хүрээ:

Хамаг Монгол төрийн голомт нутаг Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших түүх соёлын томоохон дурсгал болох рашаан хад түүний ойр орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, янз бүрийн бичээсүүд, чулуун зэвсэгнүүд, хүрэл, төмөр, хүннүгийн үед хамаарах булш, мөн хүрэл, Хүннү, Кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд, овгийн 400 ãàðàí тамгыг сийлсэн байхаас гадна Орхон-енисей, Кидан, Араб, Перс, Түвд, Монгол, Манж бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ. Энэхүү түүхэн газрыг олон сурталчлан таниулах, Монгол төрийн тамгыг хэрхэн хадгалах, хамгаалах, залах, хэрэглэх, Хэнтий аймагт хэрэглэгдэж буй адууны уламжлалт тамгыг нэг дор залан /цагаан эсгийнд/ үлдээх зэрэг олон талын тодорхой ойлголтуудыг өгсөн ач холбогдол өндөртэй арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах реперент, Хэнтий аймгийн ИТХ-ын ажлын алба, 18 сумдын ИТХ-ын  ажлын алба, Төлөөлөгчид, багийн ИНХурал нийт 200 гаран хүний бүрэлдэхүүнтэй хамрагдан оролцлоо.

12-р зуунд энэ л газар Хамаг Монгол аймгийн гол нутаг байсан бололтой. МНТ-д “Хурху-наг жубурт Хотолыг хаан өргөмжилж өвдөг газрыг өлцөртөл, хотгор газрыг холцортол бүжив” гэдэг ба Судрын чуулганд “Хурху-таш гэдэг газар Хотола хаан нутаглаж байсан” гэж үлджээ. Пэрлээ авгай “таш” хэмээхийг чулуу хэмээн тайлсан бөгөөд Хурх гол өнөөг хүртэл урссаар л байна. Хурху хэмээх нь өнөөг хүртэл хэрэглэгдсээр буй хурал хуйгийн үйлдэх хэв мөн билээ. Энэ бүгдээс үзэхэд эрт дээр үеэс хэлхээ ойр овог аймгууд энд л (Хурах чулуу) хурж байсан гэдэг нь үнэнээс хол зөрөхгүй буйзаа.


   
Зохион байгуулагдсан ажлууд:
1. Аймаг, сумын ИТХ, БИНХ-д хэрэглэгдэж буй төрийн тамга залах
2. "Төрийн тамга"-ыг хэрэглэх, түших, хадгалах, залах сэдвээр илтгэл - доктор Отгонбаатар
3. Сэмүүн студийн бүтээл "Рашаан хад" баримтат кино
үзэх
4. Аймгийн хэмжээнд хэрэглэж буй адууны уламжлалт тамгыг цагаан эсгийн дээр дарж үлдээх
5. Түүхийн жимээр аялал / Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Баянголын хүн чулуу, Хажуу нуурийн буган хөшөө/



Хэнтий аймгийн НӨУБайгууллагын хамт олон

270 гаран тамга тэмдэг сийлсэн хад,
Хэнтий аймгийн хэмжээнд хэрэглэгдэж буй адууны уламжлалт тамгануудаас /300 гаран/

Хэнтий аймгийн НӨУБ-ын албан тамганууд

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%