Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Төв аймгийн комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

2015-08-27

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Төв аймгийн комиссын 2015 оны 06 сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор Цагаатгах ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д. Батбаяраар ахлуулсан 5 хүний  бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсэг нь1926 оны Шүүх цаазын бичгийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл, 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйл, 1934 оны Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл, 1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйл,1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэгдүгээр бүлгийн 55,57 дугаар зүйлд хамрагдах зүйл ангиар шийтгэгдсэн иргэний судалгаа гаргаж ЦАУЗБУлсын комисст хүргүүлнэ.

Аймгийн  хэмжээнд “ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай ” хуулийн 13 дугаар зүйл д заасан нөхөх олговор нэхэмжлэгчид  нийт 35  хүний судалгааг  сумдын ИТХ-ын дарга нарийн бичгийн дарга нарт, мөн хэлмэгдэгч болон хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр, хүүхдүүдийн судалгааг 27 сумаас авч нэгтгэн эхнэр- 2 хүүхэд 110 нийт 112 иргэний судалгааг шинэчлэн тус тус хүргүүллээ.

 

Сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэл гаргагч Зуунмод сумын 1-р багийн иргэн Н. Адьяабазарт 1 сая,  Эрдэнэсант сумын иргэн  

Д. Ганбаатарт 500,0 мянга, Зуунмод сумын 6-р багийн иргэн   Ц. Бадамд /охин

 С. Цэрэнбалжирт/  1 сая төгрөгийн нөхөх олговрыг  тус тусолголоо.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%