Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

2015-09-14

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр.

Батширээт сумын ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын шийдвэрээр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. сумын хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 297, тэдний үр хүүхдүүдийн төлөөлөл 12 хүн байна. Энэ өдөр дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Эдгээр үйл ажиллагаа нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хойч үедээ ойлгуулж, дахин хэлмэгдүүлэлт давтагдахгүй байх зорилготой аж.

10:00 цагт Сумын Тоонот толгойн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөж ИТХ-ын дарга, ЦАУЗБ салбар комиссын дарга Д.Гансүрэн, хэлмэгдэгсдийн үр хүүхдийг төлөөлж Г.Лхасүрэн нар үг хэлж хүндэтгэл илэрхийлсэнээр эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Бат-Орших “Босго тотго” киноны дуу “Миний эзэн”, ЕБС-ын 8а ангийн сурагч Эрхэмбаяр, С.Өсөхбаяр нар “Миний буриад” дуугаар тус тус ая дууны мэнд дэвшүүллээ.

Мөн нутгийн “Гэлэн” Б.Тогоонтөмөр “Маань” хөгжөөн ирсэн олон 108 зул бадрааж,  “Алтанганжуур” хурах хуралд даган баясаж хүндэтгэл илэрхийлэв. Энэхүү арга хэмжээнд ИТХ-ын дарга, ажлын алба, Засаг дарга, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөл, хилийн цэргийн 0287-р ангийн хилчид, иргэдийн төлөөлөл 50 гаран хүн хамрагдсан байна.

14:00 цагаас ЕБС-ын 8-9 дүгээр ангийн сурагчдын дунд зарласан “Хэлмэгдүүлэлт бидний нүдээр” сэдэвт илтгэлийн уралдааныг дүгнэлээ. 8-9 дүгээр ангийн нийт 9 хүүхэд илтгэл уншсан бөгөөд 8а ангийн сурагч Ариунтуяа, Сүхбат, Өлзийсайхан, 9а ангийн сурагч Анхбаяр, Номин нарын илтгэлүүд шалгаран ИТХ-ын нэрэмжит гарын бэлгийг гардан авлаа. Мөн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөл сурагчдын сонирхсон асуултанд хариулж, хэлмэгдүүлэлтийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хүүхдүүдэд ойлгуулах, таниулах талаар ач холбогдолтой ажил боллоо.

Сонирхуулахад 11-ний өдөр сумын төвийн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийнхээ гэрлийг асааж эцэг өвгөдийнхөө гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

                                                      ИТХ-ын ажлын алба

ахмадууд

108 бараах арга хэмжээ

ИТХ-ын дарга, ЦАУЗБСК-ын дарга Д.Гансүрэн нээлт

хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

цэцэг өргөх арга хэмжээ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%