Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2015-09-11

Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд хамтран нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж буй “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” өдөрлөг 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд боллоо. Өдөрлөгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлахын зэрэгцээ хууль хяналтын байгууллагынхан үндсэн чиг үүргүүдийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийг сурталчилсан юм.














Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%