Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн хүсэлтээр 1,5 км шороон замыг сайжруулан засчээ

2015-09-18

Мангиртын 10 дугаар хэсэг хүртэлх 1,5 км шороон замыг засч өгнө үү гэдэг саналыг сум орон нутгийн удирдлагуудад багийн иргэдийн зүгээс удаа дараа тавьж байсан. Иргэдийн хүсэлтээр энэ замыг засварлах гэхээр хөрөнгө мөнгө нь төсөвт тусгагдаагүй тул Дархан сумын удирдлагууд орон нутагт бүтээн байгуулалт хийж байгаа зам барилгын “Өсөх урам” ХХК-д хандан хамтран ажиллах хүсэлт тавьсанаар тус компанийхан өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас эхлэн уг замыг засварлах ажлыг эхлүүлсэн байна. Харин өнөөдөр ажлаа дуусган сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

    Дархан сумын 15 дугаар баг 7000 гаруй иргэнтэй. Үүнээс 3500 гаруй иргэд нь тус багийн 10 дугаар хэсэгт амьдардаг. Эвдэрч элэгдсэн, бороо цасны үед ус, шавраар дүүрч хүн машин явахад хүндрэлтэй байсан энэ замыг хүн хүч, техник тоног төхөөрөмж, хөрөнгө санхүүгээ 100 хувь өөрсдөө гарган засч өгсөн нийгмийн хариуцлагаа ухамсарлагч хувийн аж ахуй нэгжийн хамт олонд багийн иргэд талархаж байгаагаа уламжиллаа.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%