Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д. БАТ-ЭРДЭНЭ СОВЕТСКИЙ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

2015-09-17

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Улаан-Үд хотын Советский дүүргийн 1 дүгээр орлогч дарга Франк Игорь Георгиевич, Советский дүүргийн Зохион байгуулалтын асуудал хариуцсан орлогч Чужаев Бембя Сергеевич, Советский дүүргийн Улаан-Үд хотын хуралд сонгогдсон депутат Шагжитаров Валерий Павлович, Козулин Андрей Владимирович, бизнесмэн Дондуков Тумур Доржиевич нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг хариуцсан Засаг даргын орлогч Б.Мөнхбат нар оролцлоо.
Уулзалтын үеэр талууд энэ удаагийн айлчлал Чингэлтэй дүүрэг, Советский дүүргийн хамтын ажиллагааны суурь эхлэл байх болно. Цаашид улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%